Tag Archives: Том

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУД ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ

Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг үүгээр мэдэгдэж байна. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтр ...

Элчин сайд “Қансонар - 2017” олон улсын арга хэмжээнд оролцов

Элчин сайд “Қансонар – 2017” олон улсын арга хэмжээнд оролцов

Элчин сайд Л.Баттулга Казахстан Улсын Акмоли мужийн байгалийн үзэсгэлэнт “Щучинск-Боровое” цогцолбор газарт 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Казахстан Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Қансонар - 2017” шувуутай анчдын олон улсын анхдугаар тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцон, үг хэлэв. Уг тэмцээнд Монгол, ОХУ, Киргиз, БНХАУ, Унгар, Казахстан зэрэг орнуудаас шувуутай анчид ирж оролцов. Тэмцээний нээлтийн ...

ЭСЯ-ны эмэгтэйчүүд "Астана Christmas Charity Bazaar 2017” арга хэмжээнд оролцов

ЭСЯ-ны эмэгтэйчүүд “Астана Christmas Charity Bazaar 2017” арга хэмжээнд оролцов

Астана хотноо 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр болсон жил бүр зохион байгуулдаг “Астана Christmas Charity Bazaar 2017” сайн дурын хандивын арга хэмжээнд Казахстан Улсад суугаа 50 орчим дипломат төлөөлөгчийн газрууд оролцож өөрсдийн үндэсний хоол, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан олон нийтэд худалдан борлуулж 40 сая тенге (US$126,400)-г төвлөрүүлж тус улсын хүмүүнлэгийн байгууллагад хандивлав. Уг арга хэмжээнд тус улсад суугаа Монгол Улсы ...

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д оролцов

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт – 2017”-д оролцов

Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болсон “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уг чуулга уулзалтыг Гүрж Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Европын банк, Түншлэлийн сан, Торгоны замын олон улсын худалдааны танхим хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба чуулга уулзалтад Украин, Молд ...

УИХ-ын гишүүн, Монгол - Казахстаны парламентын  бүлгийн дарга Д.Мурат Олон улсын Парламентын бага хуралд оролцов

УИХ-ын гишүүн, Монгол – Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат Олон улсын Парламентын бага хуралд оролцов

УИХ-ын гишүүн, Монгол - Казахстаны парламентын  бүлгийн дарга Д.Мурат 2017 оны 11 дүгээр сарын 27-нд Астана хотноо болсон Казахстаны Парламент Мажилисаас Казахстаны анхны Ерөнхийлөгчийн өдөрт зориулан зохион байгуулсан Олон улсын Парламентын бага хуралд оролцов. Энэхүү бага хуралд ОХУ, Унгар, Болгар, Турк, Азербаджан, Узбек, АНЭУ-ын Парламентын дэд дарга нар Европын Холбоо, Хятад, Испани, Итали, Туркмен, Таджик зэрэг 15 орны парламентаас гишү ...

Элчин сайд Л.Баттулга Тажикистан Улсын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Низомиддин Зохидитай уулзав

Элчин сайд Л.Баттулга Тажикистан Улсын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Низомиддин Зохидитай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суух Элчин сайд Л.Баттулга 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Душанбе хотноо Тажикистан Улсын Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Низомиддин Зохидитай уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас Тажикистан Улсын Гадаад харилцааны сайд С.Асловд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улс, Бүгд Найра ...

Close