Category: Консулын үйлчилгээ

Элчин сайдын товч намтар

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛУВСАНГИЙН БАТТУЛГЫН ТОВЧ НАМТАР Төрсөн ОГНОО: Улаанбаатар хотноо 1953 онд төрсөн. Боловсрол: 1978 онд БНУУ-ын Будапешт хотын Корвинус Эдийн засгийн их сургуулийн олон улсын харилцааны ангийг магистраар дүүргэсэн. Мэргэжил: Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Ажил эрхлэлт: 1978-1991 онд ГЭЗ ...

Буцах үнэмлэх мэдүүлэх

Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр болон удаан хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах бол ЭСЯ буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх мэдүүлэгч иргэн дараах материал бүрдүүлнэ: Иргэний цахим үнэмлэх Цагдаа, цагаачлалын албаны тодорхойлолт Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см хэмжээтэй, цагаан артай/ ...

Нотариатын үйлчилгээ

ЭСЯ-ны Консулын хэлтэст нотариатын үйлчилгээ, итгэмжлэлийн баталгааг үйлдэнэ. Аливаа нотариатын үйлчилгээг ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ-ийг /эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг/ үндэслэн хийдгийг анхаарна уу. ИТГЭМЖЛЭЛИЙН МАЯГТ / татаж авах / Байр, орон сууц, хашаа байшин, газар, хадгаламж захиран зарцуулах, банкны үйлчилгээ, хүүхдийг хүнд даалгаж хилээр нэвтрүүлэхтэй холбоотой итгэмжлэлүүдийг иргэн өөрийн биеэр холбогдох материалын хамт Консулын хэлтэс ...

Монгол Улсын харъяатаас гарах

Шалгуур нөхцөл: Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна. Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн бүрдүүлэх бичиг баримт   д/д Бүрдүүлэх баримт бичиг Тавигдах шаардлага 1. ргөд ...

Монгол Улсад зорчих виз мэдүүлэх

Казакстан улсын иргэд Монгол Улсад зорчих виз мэдүүлэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Казакстан улсын иргэд Монгол Улс руу 30 хоногийн дотор визгүй зорчино. Хэрэв 30-аас илүү хоногоор Монгол руу зорчих тохиолдолд виз мэдүүлэн авах шаардлагатай. Монгол Улсад 30-аас дээш хоногоор зорчиход: 1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэд, харъяатын асу ...

Иргэний шинэчилсэн бүртгэл

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл /ИШБ/-ийн зорилт нь Монгол Улсын иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа газрын баталгаа, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг шинээр бүртгүүлэхэд оршино. Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн ИШБ-д хамрагдан цахим үнэмлэхийг шинээр, 25, 45 насандаа шинэчлэн авах ёстой. ИШБ-д бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч бүртгэлд хамрагдана. Бүртгэлд хамрагдсанаас 3 сарын дараа Таны ца ...

Close