Элчин сайдын товч намтар

Элчин сайдын товч намтар

МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛУВСАНГИЙН БАТТУЛГЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн ОГНОО: Улаанбаатар хотноо 1953 онд төрсөн.

Боловсрол: 1978 онд БНУУ-ын Будапешт хотын Корвинус Эдийн засгийн их сургуулийн олон улсын харилцааны ангийг магистраар дүүргэсэн.

Мэргэжил: Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй.

Ажил эрхлэлт:
1978-1991 онд ГЭЗХУХ, ЭЗГХХЯ-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, сайдын зөвлөх
1991-1995 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
1995-1996 онд ЭЗГХХЯ-нд газрын орлогч дарга
1996-1999 онд ГХЯ-ны ГХХАГ-ын орлогч дарга
1999-2003 онд ОХУ-ын Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
2003-2006 онд БНУУ-ын Будапешт дахь ЭСЯ-нд зөвлөх
2006-2009 онд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх
2009-2012 онд АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга
2012-2013 онд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх
2013-2017 онд Дипломатын академийн Ерөнхий менежер, Ажлын албаны дарга
2017-оноос Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж байна.

Дипломат цол: Тэргүүн шадар
Шагнал: 1996 онд “Алтан гадас” одон, 2007 онд БНУУ-ын Гавьяны загалмайн одон, 2008 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл.

Close