Элчин сайд “Қансонар - 2017” олон улсын арга хэмжээнд оролцов

Элчин сайд “Қансонар - 2017” олон улсын арга хэмжээнд оролцов

Элчин сайд “Қансонар – 2017” олон улсын арга хэмжээнд оролцов

Элчин сайд Л.Баттулга Казахстан Улсын Акмоли мужийн байгалийн үзэсгэлэнт “Щучинск-Боровое” цогцолбор газарт 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Казахстан Улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Қансонар - 2017” шувуутай анчдын олон улсын анхдугаар тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцон, үг хэлэв.

Уг тэмцээнд Монгол, ОХУ, Киргиз, БНХАУ, Унгар, Казахстан зэрэг орнуудаас шувуутай анчид ирж оролцов. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга, Унгар Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ш.Дороги, Акмоли мужийн Акимийн орлогч А.Мусралимова, Казахстан Улсын үндэсний спортын холбоодын зочид төлөөлөгчид оролцов.

Related Articles

Close