ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Манай Элчин сайдын яамны веб хуудсанд зочилж байгаа эрхэм таны амрыг эрье.

Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт Итгэмжлэх  жуух  бичгээ өргөн  барьж үүрэгт  ажилдаа  ороод  ажиллаж  байна.  Монгол-Казахстан  хоёр  улс  дипломат харилцаа  тогтоосны  25 жилийн ой  энэ  онд  тохиож  байгаа нь  онцлоготой юм. Энэ хугацаанд манай ах дүү хоёр орны харилцаа  улс  төр,  эдийн   засаг,  соёл,   боловсролын  салбарт    амжилттай   өргөжин  тэлж  ирлээ.  ЭСЯ  энэхүү  цахим хуудсаараа дамжуулан Та бүхэнд Монгол орны  өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засаг, түүх,соёлын талаарх мэдээллээс гадна  Монгол  Улс,  Бүгд  Найрамдах Казахстан Улс  болон  хавсран  суугаа  Гүрж  Улс,  Бүгд  Найрамдах Тажик Улстай  тогтоосон  найрсаг  харилцаа,   хамтын   ажиллагаа,   харилцаанд   болж   буй   онцлог   үйл   явдлууд,   тус  ЭСЯ-ны  үйл ажиллагаанаас   танилцуулж  байх   болно.  Манай  хамт  олон  суугаа  болон хавсран суугаа оронтой тогтоосон  найрсаг харилцаа,  хамтын  ажиллагааг  бүхий  л  чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлтаа дайчлан ажиллаж байгаа  бөгөөд  түүний дотор хариуцсан  орнуудад аж төрж буй иргэдийнхээ  хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдэд тохиолдож  болох   аливаа   хүндрэл,   бэрхшээлийг    шийдвэрлэхийн   төлөө   бүхий л   боломжоо   дайчлан  ажиллахаа илэрхийлье.

Манай ЭСЯ иргэн Танд байнга нээлттэй бөгөөд орчин үеийн харилцаа холбооны техникийн тусламжтайгаар бид байнгын холбоотой ажиллах болно. Удахгүй ЭСЯ-ны утас 24 цагийн автомат ажиллагаатай болж иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авах боломж нээгдэнэ.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхны ерөөл өргөе.

Гүнээ хүндэтгэсэн,

Элчин сайд Л.Баттулга

Close