Улс төрийн харилцаа

Улс төрийн харилцаа

1.    Дипломат харилцаа:

1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс ЭСЯ-аа 1992 онд Алматы хотод, Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод тус тус нээсэн.

2. Харилцан айлчлалууд:

Монголын талаас:

-Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1994 онд
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 оны 3 дугаар сард
-Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир 2003 онд
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  2007оны 8 дугаар сард

Казахстаны талаас:

-БНКазУ-ын Ерөнхий сайд С.Терещенко 1992 онд
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993 оны 10 дугаар сард
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 1999 оны 11 дугаар сард
-БНКазУ-ын Гадаад хэргийн сайд К.К.Токаев 2006 онд
-БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев 2008 оны 8 дугаар сард

Харилцааны түвшин

Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа

а. Визтэй эсэх:

Монгол Улсын дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчдог. Харин энгийн паспорттой иргэд 90 хоног визгүй зорчдог.

б. Оюутны солилцоо:

Монгол Улс, Казахстан Улсын Боловсролын яамдын хооронд 2008 онд шинэчлэн байгуулсан  Хэлэлцээрийн дагуу 2009 оноос эхлэн жил бүр 5 хүртлэх оюутанг баклавар, магистрантур, доктронтурт харилцан сургахаар болсон.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
(2009 оны байдлаар)

а. Худалдааны нийт эргэлт:

43890,6  мянган ам. доллар
Үүнээс:
-экспорт         25 623,3 мянган ам. доллар
-импорт:         18 267,3 мянган ам. доллар

б. БНКазУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ:
Монгол Улсад оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээгээр Казахстан нь 35 дугаар байрт байна. Монголд 12 140,57 мянган ам.долларын  хөрөнгө оруулалттай Казахстаны 34 компани байна.

Close