УИХ-ын гишүүн, Монгол - Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат Олон улсын Парламентын бага хуралд оролцов

УИХ-ын гишүүн, Монгол - Казахстаны парламентын  бүлгийн дарга Д.Мурат Олон улсын Парламентын бага хуралд оролцов

УИХ-ын гишүүн, Монгол – Казахстаны парламентын бүлгийн дарга Д.Мурат Олон улсын Парламентын бага хуралд оролцов

УИХ-ын гишүүн, Монгол - Казахстаны парламентын  бүлгийн дарга Д.Мурат 2017 оны 11 дүгээр сарын 27-нд Астана хотноо болсон Казахстаны Парламент Мажилисаас Казахстаны анхны Ерөнхийлөгчийн өдөрт зориулан зохион байгуулсан Олон улсын Парламентын бага хуралд оролцов.

Энэхүү бага хуралд ОХУ, Унгар, Болгар, Турк, Азербаджан, Узбек, АНЭУ-ын Парламентын дэд дарга нар Европын Холбоо, Хятад, Испани, Итали, Туркмен, Таджик зэрэг 15 орны парламентаас гишүүд ирж оролцов. Бага хурлыг нээж Казахстаны Парламент Мажилисын дарга Н.Нигметулин үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “...Казахстан Улс тусгаар тогтосноос хойш хугацаанд хөгжил, бодлогоороо дэлхийд танигдсан шинэ Казахстан Улс болж хөгжлөө. Үүнийг олон улсад “Хөгжлийн Казахстаны загвар” гэдэг боловч бид үүнийг Казахстаны Анхны ерөнхийлөгчийн санааачилсан “Хөгжлийн Назарбаевын загвар” гэж үздэг...” гэлээ.

Үдээс хойш үргэлжилсэн салбар хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Мурат үг хэлэв. Тэрээр хоёр орны харилцаа тэр дотроо Парламент хоорондын харилцааг улам хөгжүүлэхийг хүсээд. Монгол, Казахстан хоорондын худалдааг өргөжүүлэхэд парламентээс дэмжлэг өгч ажиллах нь зүйтэй талаар ярив.

Мөн тэрээр Казахстаны Парламент Мажилисын гишүүн, Казахстан – Монголын парламентын бүлгийн орлогч дарга А.А.Смагуловтой уулзан,  хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцлов.

Related Articles

Close