Төрийн байгуулалт

Төрийн байгуулалт

Монголын улс төрийн системийг парламентийн засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол улсын үндсэн хуулиар захирагддаг. Үндсэн хууль нь чөлөөтэй үзэл бодплоо илэрхийлэх, хүний эрх, чөлөөтэй шашинаа шүтэх зэрэг эрхийг Монгол иргэдэд олгодог.

Монголын мэдээллийн салбар бол телевизийн сувагууд ба компаниудын эзэмшилтэй сонин хэвлэлтэй. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь чухал үүрэгтэй. 2004 оны 7 сарын 27 хүртэл хуучнаар коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам нь зонхилох нам байжээ. Хамгийн чухал сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам юм.
1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
Ерөнхийлөгч
Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. Улсын Их Хурлын сонгуулиас гадна тус улсын Ерөнхийлөгчийг 4 жил тутамд шууд сонгодог.
Ерөнхийлөгч нь Их хурлын шийдвэрүүдийг зогсоож чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3 саналтайгаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн зогсоолт мөн хүчингүй болно. Монгол улсын Үндсэн Хууль Ерөнхийлөгч болоход 3 шаардлага тавьдаг. Үүнд:
* Аливаа хүн нь Монголын иргэн ба Монголд төрсөн байх
* Доод тал нь 45 настай байх
* Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой
2009 оны 5 сарын 24-нд болсон бүх нийтийн сонгуулиар Цахиагийн Элбэгдорж дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.

Улсын Их Хурал
Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын даргаар удирдуулдаг. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 аймаг ба нийслэлийн 6 дүүрэг нь тус бүрдээ олон мандаттай томсгосон тойргууд болно. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгодог.
Өнөөгийн Улсын Их Хурал нь сонгууль маргаантай явагдсан шалтгаанаар 75 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа.
Засгийн газар
Засгийн газар нь 11 яам, 15 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ

Close