Иргэний шинэчилсэн бүртгэл

Иргэний шинэчилсэн бүртгэл

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл /ИШБ/-ийн зорилт нь Монгол Улсын иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнга оршин суугаа газрын баталгаа, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг шинээр бүртгүүлэхэд оршино.
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн ИШБ-д хамрагдан цахим үнэмлэхийг шинээр, 25, 45 насандаа шинэчлэн авах ёстой. ИШБ-д бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч бүртгэлд хамрагдана.
Бүртгэлд хамрагдсанаас 3 сарын дараа Таны цахим үнэмлэх ЭСЯ-нд ирэх бөгөөд ИШБ-д хамрагдах үедээ холбоо барих утасны дугаар эсвэл шуудангаар хүлээн авах бол хаягаа үлдээнэ үү. Монголд өөрийн төрөл, садангаар дамжуулан авах бол итгэмжлэл хийлгэнэ.
1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авах үед дараах материал бүрдүүлнэ:

  1. Төрсний гэрчилгээний хуулбар
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Гадаад паспортны хуулбар
  4. Монгол дахь байнга оршин суугаа баг, хорооны тодорхойлолт
  5. Казахстан улсад оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар
  6. Казахстан дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт эх хувь

2. Иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад дараах материал бүрдүүлнэ:

  1. Төрсний гэрчилгээний хуулбар
  2. Хуучин иргэний үнэмлэхний хуулбар /Алга болгосон тохиолдолд УБЕГ-ын иргэний цахим үнэмлэхний лавлагаа/
  3. Гадаад паспортын хуулбар
  4. Казахстан улсад оршин суух эрхийн үнэмлэхний хуулбар
  5. Казахстан дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт эх хувь

ИШБ-д хамрагдахаасаа өмнө өөрийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй хаяг, мөн эхнэр, нөхрийн болон 16 нас хүртэлх хүүхдийн регистрийн дугаарыг тодруулж, холбогдох бичиг баримтын хуулбарыг бэлдсэн байна.

Close