Зөвлөмж: Казахстан Улсад зорчихдоо анхаарах зүйлс

Зөвлөмж: Казахстан Улсад зорчихдоо анхаарах зүйлс

Казахстан улсад зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу

  1. 1994 оноос Монгол Улс, БНКазУ-ын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа тул 3 сараас дээш хугацаагаар Казахстан улсад зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай.
  2. Гадаад паспортын хүчинтэй байх хугацааг шалгаж байх, хэрэв 6 сараас доош хугацаа үлдсэн бол паспортаа сунгуулах.
  3. Казахстан улсын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) Казахстан улсын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх.
  4. Казахстан улсад зорчих хугацаанд 5 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа цагаачлалын алба (миграционная служба)-нд ирж бүртгэл хийлгэх.
  5. Казахстан улсад зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцаж байх.
  6. Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байх.

Related Articles

Close