Гэрлэлтийн бүртгэл

Гэрлэлтийн бүртгэл

КАЗАХСТАН УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

Гэрлэлтийг аль улсад бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай байна.
I. Гэрлэлтийг Казакстан улсад бүртгүүлэх тохиолдолд / Монгол улсаас Казакстан улсад суугаа Элчин сайдын яаманд бүртгэлийг хийнэ/
II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд / Улаанбаатар дахь УБЕГ-т бүртгэлийг хийнэ/

I. Гэрлэлтийг Казакстан улсад бүртгүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалууд: 

-Монгол улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар 2 хувь
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
5. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх ЦЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 90 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
6. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
7. Казакстан улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 2 хувь
8. Түр оршин суугчийн үнэмлэхний баталгаа 1 эх хувь болон түүний хуулбар
9. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
10. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
11. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
12. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
13. Консулын үйлчилгээний хураамж
-Казакстан улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Ургийн бичиг /Эх материал/  / Монгол хэлээрх орчуулгын хамт/
2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/
/Монгол хэлээрх орчуулгын хамт/
3. Хаягийн тодорхойлолт. / Монгол хэлээрх орчуулгын хамт/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
/ Монгол хэлээрх орчуулгын хамт/
5. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл  /Монгол хэлээрх орчуулгын хамт/

Гэрлэлтээ бүртгүүлэхээр ЭСЯ-нд хандахдаа дээрх материалыг бүрэн бүрдүүлж ирнэ. Консулын ажилтан дээрх материалуудыг шаардлага хангасан гэж үзвэл "Гэр бүл болох болзлыг хангасан " тухай тодорхойлолтыг гаргаж өгөх бөгөөд уг тодорхойлолтыг Казакстаны холбогдох засаг захиргааны байгуулагад авч очиж Казакстаны талд гэрлэлтээ бүртгүүлнэ. Үүний дараа гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай. Гэрлэлтийг бүртгүүлсэн тухай гэрчилгээг ЭСЯ-наас олгоно.

II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд Казакстан улсын иргэний бүрдүүлэх материалууд: 

1. Гэрлэхийг хүссэн өргөдөл бичиж, монгол хэл дээр албан ёсны орчуулга
хийлгэж нотариатаар баталгаажуулсан байх.
2. Гэр бүлийн талаарх Казакстаны холбогдох байгуулагын тодорхойлолт
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
4. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар цагдаагийн газрын тодорхойлолт
5. Монгол улсад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх эрх бүхий байгуулагын тодорхойлолт
6. Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Цээж зураг 1 хувь
8. Виз бүртгэлийн зөрчилгүйн тодорхойлолт.
Дээрх материалуудыг бүрдүүлж Улаанбаатар дахь ГИХАЭА-нд гэрлэх тухай хүсэлтээ гаргана.
Жич: Гадаад хэл дээр бичигдсэн тодорхойлолтыг монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан байна.

III. Гэрлэлтээ бүртгүүлэх монгол хосуудын хувьд дараах материалыг гэрлэхийг хүсэгч тус бүр бүрдүүлнэ:
1. Гадаад паспортын хуулбар /Зурагтай хэсэг болон визтэй хэсгийн/
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь
5. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх ЦЕГ-ын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 90 хоног байна/ 1 эх хувь
6. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь
7. Казакстан улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар
8. Түр оршин суугчын үнэмлэхний баталгаа 1 эх хувь
9. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
10. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь
11. Консулын үйлчилгээний хураамж

Close