Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д оролцов

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д оролцов

Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт – 2017”-д оролцов

Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо 2017 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд болсон “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт - 2017”-д Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уг чуулга уулзалтыг Гүрж Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Европын банк, Түншлэлийн сан, Торгоны замын олон улсын худалдааны танхим хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба чуулга уулзалтад Украин, Молдав улсын Ерөнхий сайд, Казахстан, Словени улсын Ерөнхий сайдын орлогч зэрэг нийт 15 улсын төрийн болон 50 улсын бизнес, олон улсын байгууллагын 2000 орчим төлөөлөгчид оролцов. Чуулга уулзалтаар бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бэрхшээл ба боломж, цахим худалдаа, гаалийн удирдлага болон худалдааг хөнгөвчлөх бусад арга хэмжээний үр ашиг, зардал, эрчим хүчний салбар ба тээврийн дэд бүтэц, мэдээлэл, холбооны технологийн хүртээмж, чанар, хөрөнгө оруулалт, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болж, хэлэлцүүлэг явуулав.

Гүрж Улсын Ерөнхий сайд Гиорги Квирикашвили “Тбилиси Бүс ба Зам чуулга уулзалт-2017”-г нээж хэлсэн үгэндээ: Гүрж Улс нь нээлттэй эдийн засагтай орон бөгөөд дэлхийд эдийн засгийн эрх чөлөөт байдлаараа 159 орноос 8 дугаар байр, бизнес эрхлэх таатай нөхцлөөрөө 190 орноос 9 дүгээр байрыг эзэлж байна.  Гүржийн Засгийн газар тээврийн шинэ чиглэлийг төрөлжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, “Торгоны зам” санаачилгын хүрээнд Ази, Европын улсуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд түнш орнуудтай бүхий л чиглэлээр нягт уялдаа холбоотой ажиллахаа онцлон тэмдэглэв.  Мөн Гүрж Улс нь эрчим хүчний транзит тээврийн найдвартай түнш, тээврийн тэнхлэгийн гол оролцогчийн хувьд Баку-Тбилиси-Джейхан, Баку-Супсын газрын тосны дамжуулах хоолой ба Азербайжанаас эхлэлтэй Өмнөдийн хийн коридор, Транс-Анатолийн хий дамжуулах хоолой, өмнөд Италид төгсгөлтэй Трансадриатын дамжуулах хоолой зэрэг стратегийн томоохон төсөл, санаачилгад идэвхтэй оролцож буй талаараа мэдээлэв.

Related Articles

Close