Гадаад паспорт шинээр олгох

Гадаад паспорт шинээр олгох

Гадаад паспорт шинээр олгох

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/
  2. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5x4.5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй нүдний шилгүй, эгц урагшаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцасгүй 3 хувь цээж зураг,
  3. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ / татаж авах/
  4. Одоо байгаа гадаад паспортын зурагтай хуудас, оршин сууж буй визтэй хуудасны хуулбар /2 хувь/
  5. Гадаад иргэний үнэмлэхний хуулбар /2 хувь/
  6. Оршин суугаа газрын тодорхойлолт /эх хувь, 1 хувь хуулбарын хамт/
  7. Ажиллаж, сурч буй газрын тодорхойлолт
  8. Гадаад паспортын төлбөр 45 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ
  9. Үйлчилгээний хураамж

ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

1. Төрсний гэрчилгээний хуулбар /2 хувь/

2. Эцгийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эцэг нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

3. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/, хэрэв эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /2 хувь/

4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2 хувь/

5. 3,5х4,5 см хэмжээтэй, цагаан дэвсгэртэй, эгц урагшаа харсан цээж зураг /3хувь/

6. Гадаад паспортын төлбөр 45 ам.долларыг бэлнээр нь материалуудын хамт ирүүлнэ

8. Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /2 хувь/ татаж авах

 

Үндэсний гадаад паспортыг УБЕГ-т захиалга өгч хийлгэдэг тул 1.5-3 сарын хугацаа шаардагдах болохыг анхаарна уу.

Close