Гадаад паспортын хугацаа сунгах

Гадаад паспортын хугацаа сунгах

Гадаад паспортын хугацаа сунгах

Гадаад паспортын сунгалт хийлгэхдээ "Сунгалт" хуудас дээр сунгалт хийх зай байгаа эсэхийг анхаарна уу.
Гадаад паспортын хугацааг 2 удаа сунгадаг тул сунгалт хийх зай дууссан тохиолдолд шинэ гадаад паспорт захиалах шаардлагатай болно.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас их байх тохиолдолд сунгалт хийх боломжгүй.

Паспортын сунгалт хийхэд шаардагдах материал:
1. Гадаад паспорт
2. Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
3. Оршин суух хүчин төгөлдөр визтэй хуудасны хуулбар, Гадаад иргэний үнэмлэхний хуулбар
4. Ажил эсвэл сургуулийн тодорхойлолт

5. ЭСЯ-нд хандсан өргөдөл /татаж авах/

6. Нэг жилийн сунгалтын хураамж Сунгалтыг 5 жилээс илүүгүй хугацаагаар хийж байгааг анхаарна уу.

2007 оноос өмнөх авсан паспортын хугацааг зөвхөн 1 жилээр сунгаж байгаа тул гадаад паспортын олгосон хугацааг харна уу.

Close